МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Сүхбаатар: Шүүхийн хуулийг амьдралд хэрэгжүүлэх ажил дөнгөж эхэлж байна
2021.02.08
Улстөр

Ж.Сүхбаатар: Шүүхийн хуулийг амьдралд хэрэгжүүлэх ажил дөнгөж эхэлж байна

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооноос өнгөрсөн намрын чуулганаар хийсэн ажлаа тайлагналаа.

Ж.Сүхбаатар: Шүүхийн хууль дээр маш олон зүйлийг өөрчилсөн. Энэ бол шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааг дэглэсэн хууль. Ялангуяа шүүгч нарын ажиллах нөхцөл, баталгаа, хэрхэн сонгон шалгаруулах тэдний эрх үүргийг тодруулсан. Түүнээс биш тодорхой хэрэг маргааныг шууд шийддэг хууль биш.

Гэхдээ тодорхой захиалгаар нэг хэргийг хуваарилаад байна гэдэг хардлага нийгэмд байсан. Үүнийг хуульчилж өгсөн. Хэрэв зөрчвөл сахилгын шийтгэл хүлээхээр заасан. Мөн шүүх хуралдааны товыг шүүгч өөрийн үзэмжээр өөрчилсөн, мөн хэргийн оролцогчидтой дотнын харьцаатай байж болохгүй зэрэг 40 зүйлийг зааж өгсөн.

Нөгөөтэйгүүр, шүүгчийн зөрчлийн хэргийг тооцох хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж 2-5 жил болгосон.

Түүнчлэн шүүгч нарыг томилохтой холбоотой асуудлыг нарийвчилж өгсөн. ШЕЗ шинэ маягаар ажиллана. УИХ-ын мэдэлд шүүгч нарын томилгоог аваачлаа гээд байгаа. Үгүй шүү дээ. Ерөнхийлөгч томилдог эрх мэдэл хэвээрээ. Харин шүүгч нарын шилж олдог ШЕЗ өмнө нь 5 хүнтэй байсан бол одоо 10 хүнтэй болсон. Өмнө нь ШЕЗ-ийн гишүүдийг Ерөнхийлөгч томилдог байсан гэж яриад байгаа. Тэгвэл УИХ, Ерөнхийлөгч хамт томилдог болсон. Үүний цаана шүүгч нарыг томилдог эрх Ерөнхийлөгчид хадгалагдаж байгаа. Тодорхой үндэслэлээр татгалзах эрх нь Ерөнхийлөгчид өөрт нь бий.

Шүүхийн тухай хууль ирэх гуравдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Уг хууль зүгшрэх ажил тодорхой хугацаа шаардана гэдгийг хэлэх хэрэгтэй.

Хууль гэдэг өөрөө шууд хэрэгждэггүй. Шүүхийн Сахилгын хороог зохион байгуулах, дээр нь хяналтыг зохион байгуулах гээд цаг хугацаа шаардана. Шүүхийн хуулийг амьдралд хэрэгжүүлэх ажил дөнгөж эхэлж байна.

Б.Лхам

ШИНЭ МЭДЭЭ