Л.Оюун-Эрдэнэ: Төв аймаг улсын зэрэглэлтэй хот болно
2021.02.09
Зам, Тээвэр

Л.Оюун-Эрдэнэ: Төв аймаг улсын зэрэглэлтэй хот болно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Богдхан төмөр зам”-ын трасс болон “УБТЗ” ХНН-ийн ажилтай танилцаж байна. Тэрбээр дөнгөж сая Давааны зөрлөг гэх газар буюу төмөр замын 369 дэх км-т байрлах зөрлөгт ажиллаад буцлаа.

Энэ зөрлөгт  “Богдхан төмөр зам”-ын трасс дайрч өнгөрөх юм байна. “Богдхан төмөр зам”-ын трасс ашиглалтад эхний ээлжинд орсноор Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас тээвэрлэдэг төмрийн хүдэр зэрэг экспортын бараа энэ төмөр замаар явах бөгөөд нэмэгдээд ОХУ-аас БНХАУ руу явдаг транзит ачаа тээвэр энэ трассаар явах юм байна. 

Бүх ачаа тээврийн 60 хувь “Богдхан төмөр зам”-ын трассаар явах юм байна. Уг төмөр замын ТЭЗҮ-г гаргахаар Азийн хөгжлийн банк олон улсын тендер зарлаад байгаа бөгөөд өртөг  1.5 сая ам.доллар. 104 км төмөр байгуулах хөрөнгө оруулалтыг 860 болон 500 сая ам.доллар байна гэсэн хоёр тоо яригдаж байгааг “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ. 

Төмөр замын бүтээн байгуулалт хийх явцад хамгийн их асуудал үүсэх магадлалтай зүйл нь газар чөлөөлөлт гэдгийг Барилга хот байгуулалтын сайд хэллээ. Хөшигийн хөндийг тусгай хамгаалалтад авсны дараа ч газрын зөвшөөрөл олгосон зөрчлүүд гарсаар байгаа аж. 

Ерөнхий сайд Төв аймаг аймаг бус Төв хот болж, улсын зэрэглэлтэй болон хөгжих ёстой гэдгийг уулзалтын үеэр онцолж байна. Тэрбээр Ерөнхий сайдын ажлаа хүлээн авсны дараа аймгуудад ажлын байрын нэмэгдүүлж, хотод амьдрах зардал өндөр орон нутагт хүний хэрэгцээ хангасан хэр нь илүү боломжтой байхаар хөгжүүлэн төвлөрлийг сааруулна гэж байв. 

ШИНЭ МЭДЭЭ