МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ШӨХТГ-аас 2021 оны 01 сарын тайлангаа танилцууллаа
2021.02.09
Хүний эрх

ШӨХТГ-аас 2021 оны 01 сарын тайлангаа танилцууллаа

ШӨХТГ-аас 2021 оны 01 сард 1699 иргэний 20.209.000 (хорин сая хоёр зуун есөн мянга) төгрөгийн хохирлыг барагдуулж ажиллалаа. Газрын хуралдаанаар 2021 оны 01 сарын тайлангаа танилцуулж дууслаа.

БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД:

Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран хэрэгжүүлж буй “Шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх нь төсөл II шат”-ны хүрээнд Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч “Ананд Адвокатс” ХХН-тэй хуулийн төсөл болон хуулийн төслийн үзэл баримтлал, дагалдах судалгаануудыг боловсруулсан.

  • Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хүрээнд хуулийг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор комикс ном гаргахаар ажиллаж байна.
  • Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Asuulga.mn” платформыг ашиглан олон нийтээс санал, асуулга явуулж байна.
  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онлайн хэлэлцүүлгийг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, олон нийт, эрдэмтэн судлаачид, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ түүний гишүүдийн хүрээнд 3 удаа зохион байгууллаа.
  • Барилгын дотоод орчны чанарын үзүүлэлтийг ил тод болгох мэдээллийн сан байгуулах Шадар сайдын тушаал, тус сангийн үйл ажиллагааны журмын төслийг боловсруулсан.
  • Цахим худалдааны тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан.
  • “Улаанбаатар төмөр” ХНН-ийн замын 2020-2025 оны дунд хугацааны ачаа тээвэрлэлтийн тарифын индексжүүлэлтийн танилцуулгыг Зам, тээврийн хөгжлийн сайдад танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон.

ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХУУЛИЙН ХҮРЭЭНД:

“Цэс хайрхан” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд “Советское” нэрийн оргилуун дарсны шошго хэрэглэгчийг импортын “Советское” оргилуун дарстай андуурах, төөрөгдүүлсэн зөрчил илэрсний дагуу зөрчлийн хэрэг нээн шалгаж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль оногдуулсан.

Эрчим хүчний зохицуулах хороо, Иргэний зөвлөлийн төлөөлөлтэй хамтран Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд:

“УБЦТС” ТӨХК-ийн 7004-7004 төвөөр ирсэн хэрэглэгчийн гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэдэггүй,

Хэрэглэгчид хэрэглээгээ тооцож, хянах боломжгүй байх ба цахилгааны төлбөрийн баримтад тоолуурын заалтын мэдээлэл тодорхой бичдэггүй,

“УБЦТС” ТӨХК нь Монгол Улсын Засгийн газраас цахилгааны төлбөрийг хэрхэн хөнгөлөн тооцож байгаа талаар үнэн, зөв, тодорхой мэдээллийг цаг тухайд нь өгч ажиллаагүй. Иймд “УБЦТС” ТӨХК-д зөрчил арилгуулах улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн.

Худалдаа үйлчилгээний газрууд нь нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын баримт олгохгүй байна” гэх гомдол, мэдээллийн дагуу Татварын ерөнхий газартай хамтран зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар “Хүчит шонхор”, “Нарантуул 2” захын лангуу бүрийг НӨАТ-ын баримтыг олгох татварын системд холбуулсан. Махны бөөний нийлүүлэлт хийдэг ченжүүдийг бүртгэлжүүлэх ажил хийгдэж байна. Цаашид "Татварын ерөнхий газар"- аас зах худалдааны төвүүдийг QR системд нэвтрүүлэх, тус худалдааны төвүүдэд гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг хийхээр төлөвлөж байна.

НӨАТ-ын сугалаа шударга явагддаг эсэхэд Стандарт хэмжил зүйн газар, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, "Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтарсан хяналт, шалгалт хийсэн. НӨАТ IT ажилтан 36 удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө хожоогүй нь тогтоогдсон. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдэд ШӨХТГ-ын улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Агентлагийн даргын баталсан удирдамжийн дагуу “Бараа, бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошго нь стандартын шаардлага хангаж буй эсэхэд” хяналт шалгалт хийж байна.

ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ХИЙЖ БУЙ ХЯНАЛТ ШАЛГАЛТ:

Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх хатуу хучилттай авто замын үнэ тарифт хяналт шалгалт хийж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас “Малын өвс, тэжээлийн үнийг хөөрөгдөн дамлан худалдаалж байгаа аж ахуй эрхлэгчдийг үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгэх хүсэлт” ирүүлсний дагуу “Малын тэжээл, хивэг, өвсний үнэ, нөөц, хангамжийн байдалд ХХААХҮЯ-тай хамтарсан хяналт шалгалтын ажлыг хийж байна.

ЗАХ ЗЭЭЛ СУДАЛГААНЫ ХҮРЭЭНД:

Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-т “зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсад борлуулагдаж буй импортын шинэ суудлын автомашины зах зээлийн судалгааны ажлыг хийж байна.

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХҮРЭЭНД:

Зар сурталчилгааны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах тухай “Зөвлөмж”-ийг боловсруулан 18 телевиз, 28 суваг, 22 ФМ радиод хүргүүлсэн.

КОВИД 19 ЦАР ТАХЛЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД АВЧ БУЙ АРГА ХЭМЖЭЭ:

“Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтвортой байлгах, зохиомол хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх, чиглэлээр хяналт шалгалт өдөр бүр хийж байна.

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА,АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХҮРЭЭНД:

Түтгэлзүүлэн хянаж байгаа - 4, хууль зөрчсөн – 1 нийт 5 гомдолд хяналт тавьж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХҮРЭЭНД:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, үйл ажиллагааг зохион байгуулах ажлын төлөвлөгөө, орон нутаг, дүүргүүдийн цахим орчинд хяналт тавьж ажиллах хуваарийг батлуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж гарган УИХ-д суудал бүхий 8 намд /МАН, АН, МАХН, ИЗНН, МУНН, ХҮН, МСДН, ЗЁН/, орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй 61 телевиз, УБ хотод үйл ажиллагаа эрхэлж буй 46 телевиз, 28 фм радио, 44 сайтад тус тус хүргүүлсэн

Хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх брошур гаргасан.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ДАРААХ ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛСАН:

“Тойм” нэртэй фэйсбүүк хуудсыг ээлжит сонгуулийн санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд тус хуудсыг түр хязгаарлах улсын байцаагчийн дүгнэлтийг гаргаж, Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн.

“Tsogsaikhan Shar bandi” фэйсбүүк хэрэглэгчид зөрчил арилгах улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн.

ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ /2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН БАЙДЛААР

Нийт оногдуулсан торгууль-20,000000, Төлөгдсөн торгуулийн хэмжээ-960,000

ШҮҮХ, ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГАД ТӨЛӨӨЛӨХ ХҮРЭЭНД:

Монгол телевиз” ХХК-ийн нэхэмжлэлтэй Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт “Юнивишн” ХХК-ийг “Телевиз радиогийн олон сувгыг дамжуулах үйлчилгээний зах зах зээлийн интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээний /IPTV/” гурвалсан үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоолгохыг даалгах нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Монгол телевиз” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

“Сүү” ХК-иас тус газрын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/1864 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй холбоотой захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Сүү” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

ГАДААД, ДОТООД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЗАМААР АГЕНТЛАГИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ” СТРАТЕГИЙН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД:

ОХУ-ын Хэрэглэгчийн эрх, нийгмийн халамжийн хяналтын газарт хамтран ажиллах саналыг цахимаар илгээсэн.

Тайвань улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хороотой санамж бичиг байгуулах хүрээнд санамж бичгийн төслийг боловсруулсан.

Олон Улсын өрсөлдөөний сүлжээ байгууллагаас 01-р сарын 26-ны өдөр зохион байгуулсан “Ковид-19 цар тахлын үеийн эрүүл мэндийн барааны үнийн хөөрөгдөл” сэдэвт цахим вебинард оролцож, танилцуулга хийсэн.

Их Британийн Төлөвлөгөөт худалдааны институттэй санамж бичиг байгуулах асуудлаар ажиллаж байна.

Албан хаагчдын дунд захиргааны хэргийн шүүгч, прокурор, ОУХЭЗБ-ын олон улсын зөвлөх нарын хамтарсан цахим сургалтыг зохион байгуулсан.

Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран хэрэгжүүлж буй “Шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх нь төсөл II шат”-ны хүрээнд Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байна.

ОЛОН НИЙТИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД:

Цаг үеийн 55 мэдээ мэдээлэл, байгууллагын веб сайтад 5 мэдээ, мэдээллийг байршуулж, сэтгэгдэл бичсэн иргэдэд тухай бүр хариу өгч, агентлагийн пэйж хуудсанд чатаар ирүүлсэн гомдол, саналд зохих хариултыг шуурхай өгч, зөвлөгөө мэдээллээр ханган ажиллаж байна. Агентлагийн үйл ажиллагааны талаар 13 телевиз, 2 радио, 15 вэб сайтад цаг үеийн асуудлаар ярилцлага өгч ажилласан.

ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН САНАЛ ГОМДОЛ:

“Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв” 1699 иргэн хандаж 8.804.500 төгрөгийн хохирол барагдуулсан байна. Ирүүлсэн гомдлыг салбараар нь ангилвал:

  • Худалдаа үйлчилгээ – 217
  • Цахим худалдаа – 70
  • Үнийн өсөлт – 188
  • Хөдөө аж ахуй – 14
  • Харилцаа холбоо – 240
  • Хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ – 27
  • Цахилгаан – 175
  • Шатахуун – 25
  • Банк санхүү, даатгал – 106
  • Барилга – 57
  • Боловсрол – 16
  • Нийтийн тээвэр – 10
  • Контор – 75
  • НӨАТ – 116
  • Эрүүл мэнд – 23
  • Өрсөлдөөн – 18
  • СӨХ - 101
  • Сургалт – 17
  • Тасалбар – 11
  • Түлээ нүүрс – 6
  • Түрээс – 40
  • Бусад асуудлаар – 145 иргэн хандсан
  • Ногдуулсан торгууль – 20 сая
  • Улсын төсөвт – 960,000 төгрөг орсон.

ШИНЭ МЭДЭЭ