2021.02.09
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Өнгөрсөн сард зэсийн баяжмалын экспорт 109.6 мянган тонн болж жилийн өмнөхөөс 7.8 хувиар өссөн
Энэ оны эхний сард эрдсийн экспорт хэвийн тогтвортой үргэлжиллээ. Экспортын түүхий эд болох нүүрс, зэсийн баяжмалын экспорт өссөн бол төмрийн хүдрийнх буурчээ.
Зэсийн баяжмалын экспорт 109.6 мянган тонн болж өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Монгол Улсын зэсийн баяжмалын экспортын тал орчим хувийг “Оюу Толгой” ХХК дангаараа гаргаж байна. Тус компанийн хувьд зэс, алтны агуулга сайтай хэсгийн олборлолт 2021 оны турш үргэлжлэх төлөвтэй байгааг өмнө нь мэдээлсэн юм. Мөн “COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх заавар журмыг чанд мөрдөн баяжмалаа БНХАУ-ын хилээр үргэлжлүүлэн тээвэрлэж байгаагаа дурдлаа.
Нэгдүгээр сард төмрийн хүдрийн экспорт 644.6 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 21 хувиар буурсан байна. Нийт экспортод эзлэх хувь хэмжээгээр нь харвал төмрийн хүдэр 11.4 хувиар, зэсийн баяжмал 30.4 хувиар, чулуун нүүрс 34.5 хувийг бүрдүүлж байгаа талаар өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Монгол Улс энэ онд уул уурхайн салбарын орлогыг анх удаа 3.4 их наяд төгрөг хүргэнэ гэж тооцоолж, төсөвтөө тусгаж өгсөн байна. Энэ нь төсвийн нийт орлогын 26 орчим хувь юм.
ШИНЭ МЭДЭЭ
Эрүүл мэндийн яамнаас талархал илэрхийлэв
2021.12.28
Барууны хяналтын автожин ашиглалтад орлоо
2021.11.24
"Жишиг үнэ ба Амнат" хэлэлцүүлэг боллоо
2021.10.28