НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Нийслэлд үнэт цаасны бонд гаргах ажлын хэсэг байгуулна
2021.02.09
Эдийн засаг, Худалдаа

Нийслэлд үнэт цаасны бонд гаргах ажлын хэсэг байгуулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, нийслэлд үнэт цаасны бонд гаргах ажлын хэсэг байгуулах  тухай хэлэлцэн баталлаа.

Тодруулбал, нийслэл хотын 1.4 сая иргэний эрүүл, аюулгүй байдал, тав тухтай орчинд амьдрах бүрдүүлэхэд бүхий л нөөц бололцоогоо хандуулан ажиллаж байна.

Гэсэн хэдий ч төсөв, санхүүгийн хувьд хүрэлцээгүй байгаа аж. Иймд хөрөнгө босгож, бонд гарган төсөл хөтөлбөрүүдийг хийх шаардлага үүсжээ. Иймээс нийслэлд бонд гаргах асуудлыг судлан, ажлын хэсэг байгуулах саналыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа. Нийслэлд бонд гаргах ажлын хэсэгт ЗГХЭГ, Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, НЗДТГ-ын төлөөлөл, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс төлөөлөл ажиллана.

Ажлын хэсэг нь бонд гаргах боломжийн талаар судлан, судалгааны үр дүнг нийслэлийн ИТХ-д энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулна гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэлж байлаа. 

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том ажлын хэсэг байгуулж байна. Иймээс энэ чухал ажилд хариуцлагатай хандах хэрэгтэй. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хяналт тавих ёстой гэв.

ШИНЭ МЭДЭЭ