Монгол Улсад “Шүүх эмнэлгийн албанд олон жил ажилласан Д.Тамжидмаа багш 10 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг авлаа
2021.02.10
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Монгол Улсад “Шүүх эмнэлгийн албанд олон жил ажилласан Д.Тамжидмаа багш 10 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг авлаа

Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын Их хурлын гишүүн Х.Нямбаатар, Доктор, профессор Дондоогийн Тамжидмаа багшид хүндэтгэл үзүүлэн, 10 сая төгрөгийн мөнгөн дэмжлэгийг өөрийн биеэр гардууллаа.

Монгол Улсад “Шүүх эмнэлгийн алба” нь 1960 оны 4 сарын 20-ны өдөр “Улсын Шүүх эмнэлгийн магадлах товчоо” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй.

Жаран жилийн түүхэн замналтай энэ байгууллагатай 1972 оноос ажил амьдралаа холбосон доктор, профессор Дондоогийн Тамжидмаа багшийн тус салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй их.
Түүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар хүндэтгэл үзүүлэн, 10 сая төгрөгийн мөнгөн дэмжлэгийг өөрийн биеэр гардуулж өглөө.

ШИНЭ МЭДЭЭ