2021.02.10
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Оюутолгойн асуудлыг хариуцсан 20 гишүүнтэй ажлын хэсэг байгуулжээ
УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр захирамж гаргаж Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулжээ.
Ажлын хэсэг 20 гишүүнээс бүрдэж байгаа бөгөөд ахлагчаар нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ажиллах юм байна. Харин гишүүдээр нь дараах гишүүд ажиллахаар болжээ.
- Н.Алтанхуяг,
- Ш.Адьшаа,
- Ц.Анандбазар,
- П.Анужин,
- Б.Бат-Эрдэнэ,
- Б.Баттөмөр,
- Б.Баярсайхан,
- Ё.Баатарбилэг,
- Х.Болорчулуун,
- С.Бямбацогт,
- Ж.Ганбаатар,
- С.Ганбаатар,
- Н.Ганибал,
- Ц.Даваасүрэн,
- Ж.Мөнхбат,
- Д.Тогтохсүрэн,
- Ж.Сүхбаатар,
- Б.Чойжилсүрэн,
- Т.Энхтүвшин
Энэхүү ажлын хэсгийн гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах Засгийн газрын ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж байгаа. УИХ-ын ажлын хэсэг нь Засгийн газрын ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, шаардлагатай бол зарим асуудлаар УИХ-аас шийдвэр гаргах тогтоолын төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзжээ.