Боловсролын хөрөнгө оруулалтыг, хүн амын төвлөрөл, газар зүйн мэдээлэл дээр үндэслэж хийнэ
2021.02.10
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Боловсролын хөрөнгө оруулалтыг, хүн амын төвлөрөл, газар зүйн мэдээлэл дээр үндэслэж хийнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн хүсэлтийн дагуу нийслэл хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд тойргийнх нь боловсролын салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн үр ашгийг сайжруулах, боловсролын чанар хүртээмжийг чанаржуулах, засч залруулах шаардлагатай бодлогын асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэл хотод цэцэрлэггүй 12, сургуульгүй 38 хороо байдаг. Нийслэлд 61 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж чадвал сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг бүрэн шийдэж болохоор байна. Газрын асуудал хамгийн их хүндэрдэг.

Гэр хорооллын айлын хашааг үнэ тохиролцох гэж цаг алддаг, эцэст нь хөрөнгө оруулалт буцаан татагддаг. Барилгын ажил оройтож эхэлдэг. Эцэст нь хүүхэд хохирдог. Нийслэлийн орон сууц корпарациас тухайн айлтай шууд орон сууцаар тохироо хийх нь цаг алдахгүй гэдэг Х.Булгантуяа гишүүний саналыг судалж үзнэ.

Боловсролын байгууллагын удирдлага, засаглалыг сонгох тогтолцоог сайжруулахгүй бол орон нутаг захирал эрхлэгч нарыг сонгодог нь улстөржилт бий болгох гол шалтгаан болж байна. Хэн нэг Засаг дарга, Иргэдийн хурлын даргын халаасны хүн захирал, эрхлэгч болдог гэсэн шүүмжлэл их байна.

Гишүүддээ өөрийнхөө тойргийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийг шууд хардаг АПП хийж өгнө. Мөн газрын зураг дээр тухайн аймаг, хотын нутаг дэвсгэр, хороо, баг, дүүргийн газрын мэдээллийг харах боломжтой мэдээллийн сан бүхий программтай болно. Хаана ямар хүчин чадалтай сургууль, цэцэрлэг барих боломжтой вэ гэдгээ шууд харах боломжтой болно.

Сургууль, цэцэрлэгийн ачаалал адилгүй, боловсролын чанарын ялгаа, багшийн цалин хөлсний ялгаа, ур чадварын ялгаа яагаад гарсан бэ гэхээр төр өөрөө харилцан адилгүй санхүүжилтийн зөрүү гэргаж энэ ялгааг гаргаж ирсэн буруутай. Төр өөрөө боловсролын тэгш биш байдлыг бий болгосон. Үүнийг боловсролын ерөнхий хууль тэргүүтэй 4 хуулиараа засна.

Ковид-19 цар тахалтай холбогдуулан гаргасан УИХ-ын тогтоолын дагуу Оюутны сургалтын төлбөр, дотуур байрын төлөбөрийг хөнгөлөх талаар арга хэмжээ авч эхэлсэн. Энэ асуудлыг илүү тодорхой болгож мэдээлнэ.

Багш нараа хамгийн түрүүнд вакцинжуулах асуудлыг онцгойлон анхаарна.

ШИНЭ МЭДЭЭ