НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах их үйлсэд амжилт гаргасан албан хаагчдыг шагналаа
2021.02.11
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах их үйлсэд амжилт гаргасан албан хаагчдыг шагналаа

НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ИХ ҮЙЛСЭД АМЖИЛТ ГАРГАСАН АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДИАЛИАР ШАГНАГДЛАА.

Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилийн сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хамт олноо манлайлан Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан их амжилтаа төр засагтаа үнэлүүлсэн албан хаагчдад Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн дээд одон медалийг гардууллаа.

  • Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын орлогч дарга Ц.Цолмон,
  • “Таван Толгой Түлш” ХХК-ийн Борлуулалт, тээвэр хариуцсан захирал Г.Ундармаа,
  • Баруун бүсийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн албаны дарга М.Болдбаяр,
  • Сайжруулсан шахмал түлш борлуулагч Б.Сүрэнхорлоо, Л.Баярсайхан, Г.Уламбаяр, Л.Наранцэцэг нарыг тус тус “Алтан гадас” одонгоор
  • Мөн тус үйлдвэрийн Захиргаа удирдлагын албаны дарга Р.Гансүх “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”,
  • Борлуулалтын албаны дарга Д.Минъя, тээврийн хэлтсийн дарга Н.Мөнхцог,
  • Менежер Д.Пүрэвдаш нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”,
  • Хэрэглэгчдэд үйлчлэх албаны Засвар үйлчилгээний инженер Б.Өлзийбаяр, Д.Анхбаяр,
  • Засварчин Н.Пүрэвдорж нарыг БОАЖЯ-ны Жуух бичгээр тус тус шагналаа.

Шагналыг Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө гардуулж Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж хамт олноо тэргүүлэн төр засгаараа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн шагнуулж байгаад баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь эрч хүч, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

ШИНЭ МЭДЭЭ