НИТХ тэргэнцэртэй иргэдийн асуудалд анхаарал хандууллаа
2021.02.11
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

НИТХ тэргэнцэртэй иргэдийн асуудалд анхаарал хандууллаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал -д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, JCI Их хүрээ, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй хэрэглэгчийн өмнө тулгарч буй асуудал, шийдвэрлэх гарц"-ыг танилцууллаа.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд оролцогч талуудыг хамруулсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт дараах үүрэг чиглэлийг өглөө.

  • Чиглэл бүрт хүртээмжтэй автобус бий болгох
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний автомашинд зориулсан зогсоолыг бий болгож, тэмдэг тэмдэглэгээг байршуулах, стандартыг мөрдүүлэх
  • Өрх, хорооны байрыг тэргэнцэртэй иргэдэд хүртээмжтэй болгох
  • Явган хүний замыг гүйцэтгэгч нарыг мэдээлэлжүүлж, замыг хүртээмжтэй болгох, засварлах. 

ШИНЭ МЭДЭЭ