Д.Сумъяабазар: Нийслэл хот иргэдээ вакцинжуулахад бэлэн байна
2021.02.19
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Д.Сумъяабазар: Нийслэл хот иргэдээ вакцинжуулахад бэлэн байна

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний явцын талаар мөн цаг үеийн байдлын талаар мэдээллээ.

Тэрээр НОК газар дээр нь мониторинг хийн шуурхай ажиллаж буйг хэлээд, энд иргэдийн оролцоо чухал гэдгий онцолж, олон нийт идэвхтэй хамрагдаж байна гэв. 

"Нэг хаалга-нэг шинжилгээ"-нд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хөл хориог цуцлах 2 дугаар сарын 23-ныг хүртэл нийслэлийн 412 мянга гаруй өрхөөс тус бүр нэг иргэнийг хамруулахаар төлөвлөснөө мэдэгдлээ. Энэ ажилд халдварын тархалтыг тандан судлах, ажиглан мониторинг хийхэд технологийн давуу байдлыг ашиглаж байна. Үүнийг цааш улам хөгжүүлэхээ мэдэгдлээ. 

Тэрээр, "Манай улсад вакцин орж ирээд дархлаажуулалт хийгдэх хэдий ч бид "COVID-19"-ийн нөхцөл байдалтай зэрэгцэн амьдрах, түүнтэй уялдсан эрсдэлийн менежментийн төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэй байна" гэдгийг онцолж байна. Нийслэлийн удирдлага, НОК Улаанбаатар хотын оршин суугч, хүн амыг вакцинжуулахад бэлэн, энэ талын дараагийн шатны ажлаа зохион байгуулахад бэлтгэсэн, бэлэн байгаа гэдгээ мэдэгдлээ. 

"Одоо гол нь бидэнд халдварын голомтуудыг хумьж, нийслэл хотын нийгэм, эдийн засгийн байдлыг энгийн хэлбэрт, хэвийн байдалд шилжүүлж, бизнесийн үйл ажиллагаа явагдах ёстой гэдэгт анхаарч байна" гэв. 

ШИНЭ МЭДЭЭ