МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ногоон бүсийн аймаг сумдад сургуулиа нээх хэрэгтэй
2021.02.22
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ногоон бүсийн аймаг сумдад сургуулиа нээх хэрэгтэй

Улсын онцгой комисс цэцэрлэг,Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны 3 сарын 10-аас  орон нутагт үе шаттайгаар нээнэ. Харин нийслэл хотод эрсдэлийн үнэлгээг үндэслэн хугацааг тодорхойлж шийдвэрлэнэ гэж мэдэгдээд байгаа.

Харин Вирус тархаагүй байгаа ногоон бүсийн аймаг сумдад сургуулиа нээх саналыг нэлээд олон УИХ -ын гишүүд Засгийн газар, УОК, болон БШУ-ны Сайдад илэрхийлсэн байна.

Санал хүргүүлсэн гишүүдийн нэг Б.Баярсайхан Завхан аймгийн хувьд хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол ямар байгаа талаар дараах тайлбарыг өгч байна. 

Хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол их, ТВ-ээр болон цахим хичээлд хамрагдаж байгаа хүүхдүүд дөнгөж 50-60 хувьтай гэсэн судалгаа гарсан ч үр дүн, чанарын хувьд үнэлгээ хийгдээгүй. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 6700 гаруй хүүхэд хичээлээ огт үзэж чадахгүй байгаа нь санаа зовоож байна!!!

Зөвхөн бага ангийн хувьд гэхэд ноднин жил 1-р ангид орсон хүүхдүүд энэ жил хэдийгээр 2 -р ангид суралцаж байгаа ч нэгдүгээр ангийн программаа ч бүрэн хангаж чадахгүй хэмжээнд байгаа юм. Иймд УИХ-ын гишүүний хувьд Завхан аймагт сургууль нээх саналыг өгсөн гэдгээ илэрхийлээд байна.

ШИНЭ МЭДЭЭ