Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Нийслэлийн засаг даргад дараах даалгаврыг өглөө
2021.02.23
Орон нутгийн хөгжил

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Нийслэлийн засаг даргад дараах даалгаврыг өглөө

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид дараах даалгаврыг өглөө.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй, хүртээмжтэй болгох чиглэлээр нийтийн тээврийн парк шинэчлэх асуудлыг бодлогоор дэмжих, тээврийн хэрэгслээр нийслэлд зорчих чиглэл бүрд нэг автобус явуулах боломжийг судлах, үе шаттайгаар шийдвэрлэх
Улс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, тэр дундаа явган хүний зам талбайн тохижилтын ажилд холбогдох стандартуудыг мөрдөх, хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах
Монгол Улсын стандарт MNS 6055:2009 "Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зайн орчин" стандартын хэрэгжилт, хяналт шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагууд болон аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллахыг үүрэг болгов. 

ШИНЭ МЭДЭЭ