Д.Сумъяабазар: Хөл хорио тавигдсан ч халдвар байхгүй гэсэн үг биш
2021.02.23
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Д.Сумъяабазар: Хөл хорио тавигдсан ч халдвар байхгүй гэсэн үг биш

Нийслэлээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Өнөөдөр Бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг сулруулж, ААН-ийн 95 хувь нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн тул өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Д.Сумьяабазар мэдээлэл хийж байна. 

Тэрээр "12 хоногийн турш хөл хорионд тэвчээртэй байж, шинжилгээнд идэвхтэй хамрагдсан нийслэлчүүддээ баярлалаа. Өнөөдөр БЗД-ийн шинжилгээний хариу хараахан гарч амжаагүй байна. Хөл хорио тогтоож 2-р сарын 11-нээс хойш хийсэн нийслэлийн бүх өрхийн шинжилгээг хийсний үр дүнд халдварын 60 шинэ тохиолдол, ойрын хавьталтай нийлээд 126 тохиолдлыг илрүүлсэн бол 33 голомтыг нэмж илрүүллээ. 

Нийслэлд зарим халдварын голомт байгаа тул цаашид хөл хориог хэсэгчилсэн байдлаар тогтоож магадгүй. ААН-үүд үйл ажиллагаа эрхлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, QR кодоо уншуулах болон үйлчлүүлэгчдийг бүртгэх чухал. Хөл хорио тавигдсан ч халдвар байхгүй болсон гэсэн үг биш тул голомтлон гарч буй дүүргүүдэд иргэд халдвар хамгааллын дэглэм сайн барих хэрэгтэй. Эдгээр эрсдэл өндөр газруудад цаашид шаардлагатай бол хатуу хорио биш хэсэгчилсэн хөл хорио тогтооно.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" гэдэг үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөснийг албан ёсоор мэдэгдье" гэлээ.

Түүнчлэн Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 2 их наядын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Нийслэлд нийт ЖДҮ-ийн 70 гаруй хувь нь нийслэлд байгаа бөгөөд нийслэлээс тэднийг дэмжихэд ихээхэн анхаарна. Жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгчдийн 60 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Хотын үйл хэрэгт иргэдийн хяналт, оролцоо маш чухал гэдгийг онцолъё. Дархлаажуулалтын хувьд ДЭМБ-д бүртгэгдсэн учраас вакцинууд тийм ч ялгаатай бус үйлчилгээтэй буюу бүгд л дархлаа тогтоох, халдвар эсэргүүцэх боломжийг нэмэгдүүлнэ гэж бодож байна. Жижиг сажиг, бичил цэцэрлэг барих, хэсэгчлэн зам засах биш томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Холбогдох хуулийн зохицуулалтыг зэрэгцүүлэн авч явна. Төсвөөс хараат явж ирсэн буюу төсвийн шударга бус хуваарилалтаас нийслэл хот хөгжихгүй байх нэг шалтгаан гэдгийг хэлье" гэлээ.

Амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа халдваргүйжүүлэх чухал хэвээр байна. Мөн орчны эрүүл ахуйг сайжруулах нь халдвараас сэргийлэх нэг нөхцөл юм. Шаардлагатай бол 119 утсанд хандаж, зөвлөгөө мэдээлэл авч болно. Халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд л дүүрэг бүрийн шинжилгээний цэгүүдэд очих бөгөөд урьдчилан цаг авч үйлчлүүлнэ гэдгийг НЭМГ-аас хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ