Б.Цогтгэрэлийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шагнажээ
2021.02.24
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Б.Цогтгэрэлийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шагнажээ

Олны нэрлэж заншсанаар Шилэн Цогоо буюу иргэн Б.Цогтгэрэлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шагнажээ.

Тодруулбал түүнийг шилэн данс, төсөв тендерийн хууль бус үйлдлийг илчилж, Монгол Улсын зах зээлд өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, хэрэглэгчийн эрхийг хамгаалж, шударга ёс тогтоох үйлсэд оруулсан хувь хэмээн үнэлж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын "Хүндэт тэмдэг”-ээр шагнасан байна. Шагналыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б. Бат-Эрдэнэ гардуулжээ.

ШИНЭ МЭДЭЭ