
2021.02.24
Орон нутгийн хөгжил
Сууц өмчлөгчдийн холбоодод халдвар хамгааллын хэрэгслийн дэмжлэг үзүүллээ
Өнөөдөр СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэг, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга М.Энхманлай нар дүүргийн сууц өмчлөгчдийн холбоодын тэргүүлэгчдийг хүлээн авч уулзан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/33 дугаар захирамжийн дагуу засаг даргын орлогч Э.Ууганцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг сууц өмчлөгчдийн холбоодын ариутгал, халдваргүйтгэл, “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг хүргүүлэн ажилласан байна.
Энэхүү ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн сууц өмчлөгчдийн 90 холбоонд Засаг даргын нөөц хөрөнгөөс ариутгалын кварцан нано шүршигчийн дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
ШИНЭ МЭДЭЭ


Давсны 4145 тонн, бодисын 2759 тонн нөөцтэй
2023.10.31

“ЧАДВАРЛАГ БАГШ - 2023” бага хурал боллоо
2023.10.06

АХМАДАА ДЭЭДЭЛЬЕ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛОВ
2023.09.17

Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье!
2023.09.15