2021.02.24
Орон нутгийн хөгжил
Сууц өмчлөгчдийн холбоодод халдвар хамгааллын хэрэгслийн дэмжлэг үзүүллээ
Өнөөдөр СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэг, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга М.Энхманлай нар дүүргийн сууц өмчлөгчдийн холбоодын тэргүүлэгчдийг хүлээн авч уулзан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/33 дугаар захирамжийн дагуу засаг даргын орлогч Э.Ууганцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг сууц өмчлөгчдийн холбоодын ариутгал, халдваргүйтгэл, “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг хүргүүлэн ажилласан байна.