НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2021.02.24
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ж.Сандагсүрэн: Хичээлийн хоцрогдлыг нөхөх тусгай хөтөлбөр, төлөвлөгөө гаргана

Ковид-19 цар тахлын үе дэх боловсролын салбарын нөхцөл байдал, теле болон цахим хичээл ямар үр дүнтэй байгаа талаар Нийслэлийн боловсролын газраас НЗДТГ-тай хамтарсан мэдээлэл өглөө. 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн: 
Өнгөрсөн жил нэгдүгээр ангид элссэн хүүхдүүд энэ жил хоёрдугаар ангидаа ч хичээлээ бараг бүтэн теле хэлбэрээр үзлээ. Танхимаар хичээллэж зүгширдэг 6-7 насныхны хувьд ямар хүндрэл байна, тэдний хоцрогдлыг хэрхэн хангахыг төлөвлөх болно. Алдсан хугацаа, боломж, хичээлийн хоцрогдлоо хэрхэн нөхөх талаарх тусгай хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж ажиллана. Бид төгсөх ангийн болон нэгдүгээр ангид орсон сурагчдын боловсролыг онцлон авч үзэж байна. 

Стандарт хөтөлбөрөөр зуны амралт эхлэх ёстой ч хичээлийн хоцрогдлоо арилгахад зуныг хэрхэн ашиглах талаар ч ярилцаж байна. Үүний дагуу нийслэлийн хэд хэдэн дүүрэгт иргэд, сурагчдын хөгжилд чиглэсэн "Өглөөний гудамж" шинээр бий болгох талаар хэлэлцэж байна. Ерөнхий сайд өглөөний цагийг ашиглахыг онцлон уриалсан.  Өглөө нар дээр мандах хүртэл хотын амьдрал яагаад 9-10 цагт эхлээд байна вэ. Хүүхдүүд өглөөний 6-9 цаг хүртэлх хугацааг ашиглах боломж бий.

ШИНЭ МЭДЭЭ