СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

СХД-ийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хурал боллоо
2021.03.01
Орон нутгийн хөгжил

СХД-ийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хурал боллоо

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр өнөөдөр боллоо.

Хурлын эхэнд өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар танилцуулав.

Мөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцууллаа.

Дараах үүрэг даалгаврыг холбогдох удирдлагуудад өглөө.

  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ыг сурталчлан таниулах, сургалтуудыг зохион байгуулж ажиллах,
  • Коронавируст халдвар (КОВИД-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журамтай нийцүүлэн харьяа нутаг дэвсгэрийн онцлогтой уялдуулж шаардлагатай заавар, зөвлөмжийг боловсруулж мөрдөх, сурталчлан таниулах, хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангах,
  • Барилгын болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангуулах, хуулийн дагуу хяналт тавьж ажиллах,
  • Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг сайтар хангуулах,
  • Нутгийн захиргааны нийт байгууллагууд дүрмээр хүлээсэн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээ хүссэн иргэн, аж ахуйн нэгжийг халдвар хамгааллын дэглэм, түр дүрэм журмыг хангуулж ажиллах болон бусад үүрэг даалгаврыг өглөө.

ШИНЭ МЭДЭЭ