2021.03.02
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

"Ид шидийн орон" ТББ-ын хүүхдүүд автобустай боллоо

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн санаачилгаар “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын ТББ-д 25-н хүүхдийн суудалтай автобус бэлэглэлээ.

Уг санаачилгыг “Моннис групп”, “Мобиком корпораци”, “Шунхлай групп”, “Ард санхүүгийн нэгдэл” дэмжсэнээр, ийнхүү олон хүүхдийн хүсэл мөрөөдөлд жигүүр хайрлалаа.

“Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийн ажилтнууд: - Та бүхний бэлэглэсэн автобусыг “ШИДЭТ АЯЛАЛ” хөтөлбөрт ашиглах бөгөөд, нэг дор олон хүүхэд хамруулж, бидний ажилд бодит хувь нэмэр орууллаа.Урт хугацааны хөл хорионы дараа хүүхдүүдтэйгээ том бэлэгтэй уулзах болсондоо баяртай байна. Өмнө нь эмнэлэг, үзвэр үйлчилгээнд хүүхдүүдээ хамруулахдаа багш нар нь нэг хоёроор дагуулж автобус, таксигаар эсвэл найз нөхдийнхөө унааг гуйдаг байсан бол өнөөдөр нэг дор олон хүүхэд хамруулах боломжтой болсондоо баярлаж байгаагаа илэрхийллээ.

Энэхүү ажилд чин сэтгэлээр оролцож, дэмжлэг үзүүлсэн дээрх үндэсний компаниудад талархсанаа илэрхийлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

ШИНЭ МЭДЭЭ