НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ

“Up town” хотхоны гадна талбайд чийрэгжүүлэлтийн төхөөрөмж бүхий тоглоомын талбай барина
2021.03.03
Барилга, Хот байгуулалт

“Up town” хотхоны гадна талбайд чийрэгжүүлэлтийн төхөөрөмж бүхий тоглоомын талбай барина

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан дарга Ж.Сандагсүрэн Сонгинохайрхан дүүргийн 38-р хороонд ажиллаа.

Энэ жил нийслэлийн хөрөнгөөр тус хорооны “Up town” хотхоны гадна талбайд чийрэгжүүлэлтийн төхөөрөмж бүхий тоглоомын талбай хийгдэхээр төсөвт суусан.

2010 онд ашиглалтад орсон уг барилгын дээврийн асуудлыг мөн шийдэх шаардлагатай байна.

Иргэдийн зүгээс тус хорооллын арын МАХ-ын гэгддэг 400 гаруй метр замыг засаж өгөх хүсэлтийг тавьж байна.

Үе шаттайгаар иргэдийн ая тухтай байдлыг хангах, орчин нөхцөлийг сайжруулах ажлуудыг хийх болно.

ШИНЭ МЭДЭЭ