НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

“Содон” хороололд 4000 айлын орон сууцны хороолол барихаар ажиллаж байна
2021.03.03
Барилга, Хот байгуулалт

“Содон” хороололд 4000 айлын орон сууцны хороолол барихаар ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан дарга Ж.Сандагсүрэн Сонгинохайрхан дүүргийн 23-р хороонд баригдаж байгаа “Оргил” төслийн багтай уулзаж, хотхоны ажлын явц болон төлөвлөлтийн талаар санал солилцлоо.

Тус төслийнхөн “Содон” хорооллын арын дэнжид нийт 23 га талбайд 4000 айлын орон сууцны хороолол барихаар ажиллаж байна.

Нийт 31 блок баригдахаас эхний хоёрынх нь гаднах ажил дуусчээ.

Нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж байгаа энэ ажлыг, газар чөлөөлөлтөд хамрагдах айлуудын 90 гаруй хувь нь дэмжсэн байна. Тиймээс иргэд хүлээлт ихтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ