Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 27 асуудал хэлэлцэж, танилцуулна
2021.03.03
Улстөр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 27 асуудал хэлэлцэж, танилцуулна

Засгийн газрын Лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан өнөөдөр буюу гуравдугаар сарын 3-нд 08:00 цагт эхэллээ. Өнөөдөр 27 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөгджээ. 

  • Коронавирусийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ (Вакцины татан авалт, вакцинд хамрагдалтын явц болон бусад асуудал) 
  • Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө батлах тухай хэлэлцэх бол
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийн явцын талаар, 
  • Шатахууны хангамж, үнэ, 
  • Агаарын тээврийг либералчлах асуудлаар, 
  • Улаанбаатар хотын цахилгаан дулааны 5 дахь эх үүсвэр, 
  • Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерын тухай зэрэг асуудалтай  танилцахаар төлөвлөөд байна.

ШИНЭ МЭДЭЭ