ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Улаанбаатар хотын Худалдааны танхим"-тай санамж бичиг байгууллаа
2021.03.03
Хүний эрх

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Улаанбаатар хотын Худалдааны танхим"-тай санамж бичиг байгууллаа

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр "Улаанбаатар хотын Худалдааны танхим"-тай Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, шударга өрсөлдөөнийг дэмжих зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн гол ажлуудаас дурдвал:
  • Төр болон хувийн хэвшлийн үйл ажиллагаанд илэрч буй шударга бус нөхцөл байдал, бусдад давуу эрх олгож байгаа асуудлыг тодорхойлон, тэдгээрийг шийдвэрлэх, олон нийтэд мэдээлэх.
  • Өрсөлдөөнийг хязгаарласан, шударга бусаар өрсөлдөж байгаа аж ахуй эрхлэгчдийн талаарх мэдээллийг УБХТ дээр хүлээн авч ШӨХТГ-р шийдвэрлүүлэх.
  • Аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөн болон зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж судалгаа хамтран хийх, илэрсэн асуудалд тодорхой ажлуудыг зохион байгуулж, олон нийтэд мэдээллэх.

Бидний харилцан ойлголцлын санамж бичиг үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна хэмээн ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ