МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Европын холбоо Эрдэнэт хотод 354 мянган еврогийн буцалтгүй тусламж үзүүлжээ
2021.02.19
Гадаад харилцаа

Европын холбоо Эрдэнэт хотод 354 мянган еврогийн буцалтгүй тусламж үзүүлжээ

УИХ-ын гишүүн Д.Батлут 2-р сарын 19-ны өдөр Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банкны төлөөлөгчид болон Эрдэнэт хотын орон нутгийн удирдлагуудтай хамтран цахим хурал хийжээ.

Энэ жил Европын холбооноос Эрдэнэт хотод 354 мянган еврогийн буцалтгүй тусламж үзүүлж байгаа юм. Мөн Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хотын үерийн нэгдсэн даланг шинэчлэх ажил үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Д.Батлут эдгээр байгууллагуудтай цаашид Эрдэнэт хотын ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, Шинжлэх ухаан технологийн паркыг хөгжүүлэх, хотын инженерийн шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэх ажилд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ. Уг хуралд орон нутгийн удирдлагууд мөн оролцсон байна.

ШИНЭ МЭДЭЭ