Х.Нямбаатар: Эмэгтэй цэргийн албан хаагчдад баярын мэнд хүргэж, амжилт хүслээ
2021.03.08
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Х.Нямбаатар: Эмэгтэй цэргийн албан хаагчдад баярын мэнд хүргэж, амжилт хүслээ

Өчигдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-ны баярын өдөр тохиосон. НҮБ-аас “Мартын 8”-ныг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, хөдөлмөрийн зах зээл дээрх тэдний эрх тэгш байдлыг бий болгоход уриалах албан ёсны баяр хэмээн зарласан билээ.

Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах 3-р сарын 8-ны  өдөр салбарын мянга мянган бүсгүйчүүдийн төлөөлөл бүхий эмэгтэйчүүдэд баяр хүргэлээ. 

Тэрээр Цэргийн гавьяаны одонт хилийн 0218 дугаар анги, "Буянт-Ухаа" олон улсын боомтод үүрэг гүйцэтгэж буй хилчин бүсгүйчүүд, ШШГЕГ-ын харьяа 401-р хаалттай хорих ангийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэй албан хаагчид, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ээлжтэй ажиллаж буй эмэгтэй албан хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүссэн байна.

Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатар: Өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ нэр төртэй биелүүлж буй та бүхэндээ ажлын өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг салбарынхаа нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа хүсье.

Энэ өдрийг хамгийн анх 1908 оноос тэмдэглэж эхэлжээ. Анх АНУ-ын Нью-Йорк хотод 15 мянга орчим эмэгтэй бага цагаар ажиллаж, эрчүүдтэй ижил цалин авч, сонгууль өгөх эрхийнхээ төлөө жагссан түүхтэй. Үүнээс нэг жилийн дараа Америкийн социалист намын санаачилгаар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлжээ. Монгол Улсын хувьд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилж, өргөн дэлгэр баярлан өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас олныг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулах, түүнд оролцохыг хориглож буй юм.

ШИНЭ МЭДЭЭ