МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.05.08
Зам, Тээвэр

Д.Батлут: Энэ бол улсын чанартай зам, аюулгүй байдлыг бүрэн хангах ёстой

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут А1001 замын өргөтгөлийн ажилтай газар дээр нь танилцлаа.

Тус замын төлөвлөлтийг зөв зохион байгуулалт хийхээр хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллаж байгаа гэдгээ хэллээ.

А1001 замын тухайд улсын чанартай зам учраас замын ажлын  төлөвлөлт нь иргэдийн аюулгүй байдлыг хангах шаардлагын хүрээнд зохион байгуулагдахаар төлөвлөлт хийгдсэн гэдгийг тодотголоо.

Эрдэнэт хотын иргэдийн хүсэн хүлээсэн А1001 замын өргөтгөлийн ажлын явцад зам дагуу үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүд зөвшөөрөлгүй газар сунгасан шалтгааны улмаас  тус замын орц, гарц, зогсоол , замын хашлагын асуудлуудад бизнес эрхлэгчдийн зүгээс нийтийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гаргаж замын ажлын явцад саад учруулж байгааг шүүмжиллээ.

ШИНЭ МЭДЭЭ