МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.11
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УИХ-ын гишүүн Д.Батлут Эрдэнэтчүүддээ МУГЖ Д.Отгонбаяртай хамтран мэндчилгээ дэвшүүллээ

Жил бүрийн 2020 оны 12-р сарын 11-ны өдөр "Эрдэнэт хотын өдөр" тохиодог.

УИХ-ын гишүүн Д.Батлут энэ жил цар тахлын улмаас хотынхоо өдрийн хүрээнд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах боломжгүй байна. Иймд "ХУРД” Хамтлагийн гитарчин, МУГЖ Д.Отгонбаяртай хамтран Эрдэнэтчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

УИХ-ын гишүүн Д.Батлут: хүн бүр ӨӨДРӨГ, ХАРИУЦЛАГАТАЙ байж дархлаагаа дэмжихийг уриалах үүднээс уг мэндчилгээг хүргэж буйгаа онцолмоор байна.

20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт болсон Эрдэнэт хотыг барьж байгуулах их ажил “Эрдэнэтийн овоо”-ны арын хөндийд 1973 оноос эхэлсэн түүхтэй. Улмаар 1974 онд Булган аймгийн “Эрдэнэт хороо” нэртэйгээр анх байгуулагдсан байна.

Хорооны хурдан хөгжилт, хүн амын өсөлтийг харгалзан 1976 онд “Эрдэнэт хот” болгон зохион байгуулснаар Монгол улсын 3 дахь том хот болон хөгжлийн шинэ үеэ эхэлсэн билээ.

Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот нь байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, улс орны хөгжил дэвшилд түүхэн үүрэг гүйцэтгэсээр ирсэн.

Энэ бүх цаг хугацааны туршид Эрдэнэт хот төдийгүй улс эх орны хөгжилд Эрдэнэтчүүд, эрхэм уурхайчид салбар салбарын инженер, техникийн ажилчид Эрдэнэт хотын иргэд та бүхний оруулсан хувь нэмэр юутай ч зүйрлэшгүй их билээ.

Орхон аймгийн ИТХ-ын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 08/07 тоот тогтоолоор улсын чанартай хот болгох Сайд нарын зөвлөлийн тогтоол гарсан 12 дугаар сарын 11-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн билээ.

Баялаг он цагийн түүчээнд бахархах түүхээ бүтээж ирсэн зууны манлай бүтээн байгуулалтын эзэд барилгачид, уурхайчид, ахмадууд, нийт иргэдээ Эрдэнэт хотын өдрийн мэндчилгээ дэвшүүлье!

ШИНЭ МЭДЭЭ