Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Н.Баасанжав Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дээд шагналыг хүртлээ
2021.03.12
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Н.Баасанжав Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дээд шагналыг хүртлээ

Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гишүүн орнуудын шинийг санаачлах, зохион бүтээх үйлсийг дэмжиж, эдийн засаг, техник, технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг бүтээлд олгодог “Алтан медаль”-ийг Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Н.Баасанжавт өнөөдөр гардууллаа. 

Ардын эмч Н.Баасанжав нь эрүүл мэндийн салбарт 1967 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа Монгол Улсын тэргүүлэх эмч, академич төдийгүй шинийг санаачлагч, зохион бүтээгч юм. Түүнийг хүн ардын эрүүл мэндийг хамгаалах үйл хэрэг, эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Дэлхийн оюуны өмчийн байгууллагын шилдэг бүтээлд олгодог “Алтан медаль”-ийг ийнхүү олголоо.

Тус шагналыг улс орны эдийн засаг, технологийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан бүтээл бүтээж, оюуны өмчийн эрхээр хамгаалуулж, хэрэглээнд нэвтрүүлсэн шилдэг зохион бүтээгчдэд олгодог бөгөөд дэлхийн 130 гаруй орны 2000 гаруй зохион бүтээгчид хүртсэн байдаг бол Монгол Улсын тухайд 1986 оноос хойш нийт 18 зохион бүтээгчид уг шагналыг олгосон байна.

ШИНЭ МЭДЭЭ