МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Г.Мөнхцэцэг гишүүн эрэн хайх, аврах шуурхай ажиллагаанд зориулж 5 сая төгрөг хандивлалаа
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг
2021.03.15
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Г.Мөнхцэцэг гишүүн эрэн хайх, аврах шуурхай ажиллагаанд зориулж 5 сая төгрөг хандивлалаа

Хэлж ирдэггүй байгалийн гамшигт үзэгдэлийн улмаас Дундговь аймгийн дөрвөн сумын 6 хүний эрдэнэт амь үрэгдсэн харамсалтай явдалд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг гүн эмгэнэл илэрхийллээ.

Өнөөдрийн байдлаар /2021,03,15/ шороон шуурганы улмаас нийт 460 хүн алга болж, эрэн хайх, аврах ажиллагааг аймгийн Онцгой байдлын газар тодорхой бие бүрэлдэхүүнийг дайчлан шуурхай зохион байгуулж ажилласнаар 17 хүнээс бусдыг нь олсон байна. Эдгээр 17 иргэнээ эрэн хайх ажлыг ар гэрийнхэний дэмжлэгтэйгээр шуурхай гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар 21 гэр, 20 хашаа, 5 байшингийн дээвэр нурсан гэсэн мэдээлэлтэй байгаа бөгөөд хохирлыг тооцох, холбогдох арга хэмжээ авах ажил үргэлжилж байна.

Цаг уурын байгууллагаас 3 сарын 10-наас эхлэн анхаарулж сэрэмжлүүлж ажилласан боловч урд өмнө үзэгдээгүй хүчтэй шуурга болсон ба 17,18-ны үеэр давтагдаж болзошгүй гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг эрэн хайх, аврах шуурхай ажиллагаанд 5 сая төгрөгний шатахууны зардал хандивлаж, шаардлагатай дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Мөн хандив тусламж өгч, аврах ажиллагаанд дэм тусаа үзүүлж буй халуун сэтгэлт ард иргэд, залуучууддаа хандаж гишүүн чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг

"Дэм дэмэндээ, дээс эрчиндээ, элгэн говийн минь ивээл арвин, илч дулаан ардын минь үйлс цагаан. Бид хамтдаа байж бүхнийг давж, сайн сайхныг бүтээнэ"

гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулан тойргийнхоо иргэдэд урам зориг өгсөн байна.

ШИНЭ МЭДЭЭ