МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Ковидын эсрэг вакцинд хамрагдлаа
2021.03.17
Эрүүл мэнд

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Ковидын эсрэг вакцинд хамрагдлаа

Манай улсад Ковидын эсрэг вакцинжуулалт үргэлжилсээр байна. УИХ-ын гишүүдийн хувьд сонгогдсон тойрогтоо очиж, иргэдийг уриалж вакцинжуулалтанд хамрагдаж байгаа билээ.

Энэ удаа УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн нар Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуульд Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины эхний тунг хийлгэж дархлаажуулалтад хамрагдлаа.

Тэрээр 

Аюулт цар тахлаас эрүүл мэндээ, эдийн засгаа, хайртай бүхнээ хамгаалж чадах цорын ганц зам бол вакцинжуулалт.
Сайхан цагийн төлөө хамтдаа зүтгэж байгаа нийт иргэд, эрүүл мэнд, Онцгой, тусгай чиг үүргийн алба хаагчдад баярлалаа. Ковидын Эсрэг Хамтдаа

хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ