МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын онцгой комиссын зүгээс байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслана
2021.03.18
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Улсын онцгой комиссын зүгээс байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслана

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай /2021.03.17/  уулзлаа.

2021 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Дундговь аймгийн нийт нутгаар 24-28м/с хүртэл, зарим үед 34м/с хүчтэй шороон шуурга шуурч байгалийн онц аюултай гамшигт үзэгдэл болсон. Гамшигт үзэгдлийн улмаас Дундговь аймагт 9 иргэн халуун амь насаа алдан нөхөж баршгүй хүнд гарз тохиосон билээ.

Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн уршгаар амь эрсэдсэн иргэдийн ар гэрт тусламж үзүүлэх, орон гэргүй болсон 138 айлд гэр олгуулах, бусад хохирлыг арилгах тусламж дэмжлэг үзүүлэх, их хэмжээгээр хорогдсон мал, түүний сэг зэмийг цэвэрлэх зэрэг ажлуудыг яаралтай зохион байгуулах санал хүсэлтийг Шадар сайдад хүргэлээ.

Улсын онцгой комиссын зүгээс анхаарал хандуулж, шуурхай арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдсэн болно.

ШИНЭ МЭДЭЭ