2021.03.18
Улстөр

Ш.Адьшаа: Эрх баригч нам олон асуудлыг шийдэж чадахгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Нэр дэвшигч Ж.Мөнхбат нь улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, 2020 оноос Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын бодлого тодорхойлдог чухал байнгын хороо. Одоо маш олон хууль хүлээлэгдэж байна. Төрийн дээр гарсан намын асуудлыг та шийднэ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг бид хэрэгжүүлээд явж байна. Гэхдээ энэ өөрчлөлт нийгэмд хуримтлагдсан, Монголын төрд бугшсан алдаа завхралыг даамжруулж байна.

Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг эргэж хараарай. Эх баригч нам олон асуудлыг шийдэж чадахгүй байна. Үндсэний аюулгүй байдал,шүүх, нийгэмд болж байгаа асуудлыг шийдэх ёстой.

ШИНЭ МЭДЭЭ