МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

28 дугаар тойрогт нөхөн сонгуулийг аравдугаар сарын аравны өдөр зохион байгуулна
2021.03.18
Улстөр

28 дугаар тойрогт нөхөн сонгуулийг аравдугаар сарын аравны өдөр зохион байгуулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 28-р тойрогт нөхөн сонгууль  товлох, санал аах өдрийг тогтоох тухай тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. 

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа. 

Улсын Их Хурлын 2020 оны 40 дүгээр тогтоол, 2021 оны 07 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг товлон зарласны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал авах өдөр нь нэг өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байхаар дээрх тогтоолд заасан. Гэхдээ сонгуулийг зохион байгуулах эрх зүйн орчны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулагдах юм.

Иймээс Сонгуулийн ерөнхий хорооноос хоёр сонгуулийг зохион байгуулж явуулах зарим үйл ажиллагааны хувьд эрх зүйн орчны болон цаг хугацааны хувьд харилцан адилгүй зохицуулалттай байгаагаас шалтгаалж зохион байгуулалтын талаар үүсэж болзошгүй хүндрэл болон бусад эрсдэлийг тооцоолж үзсэний үндсэн дээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлах тухай Улсын Их Хурлын 2020 оны 40 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах саналаа Улсын Их Хурлын даргад албан бичгээр ирүүлжээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД СОНГОГЧ САНАЛАА ӨГСНИЙГ ИЛЭРХИЙЛЭХ ТЭМДЭГЛЭГЭЭГ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНООС БАТАЛСАН ЗААВРЫН ДАГУУ ХИЙХЭЭР ЗААСАН БОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР СОНГОГЧ САНАЛАА ӨГСНИЙГ ИЛЭРХИЙЛЭХ АЛИВАА ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭ ХИЙХИЙГ ХОРИГЛОСОН. МӨН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНААР ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ, НӨХӨН СОНГУУЛИЙН НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ ХУВЬД АДИЛГҮЙ, ТУС ТУСДАА ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТТАЙ. ҮҮНЭЭС ҮҮДЭЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН 28 ДУГААР ТОЙРОГТ ХАМААРАХ ХЭСГИЙН ХОРООД ТУС БҮРТ СОНГОГЧИЙН БҮРТГЭЛИЙН ТӨХӨӨРӨМЖ БОЛОН ТҮҮНИЙГ ХАРИУЦАЖ АЖИЛЛУУЛАХ ИТГЭМЖЛЭГДСЭН АЖИЛТНЫ ТОО ХОЁР ДАХИН НЭМЭГДЭХЭЭР БАЙГАА АЖ.

Түүнчлэн сонгуулийн сурталчилгааны хугацаа, хяналтын тооллого хийх хуулийн зохицуулалт өөр өөр байгаа, мөн сонгогчийн саналын хуудаст тавигдах шаардлагаас үүдэж Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн болон Улсын Их Хурлын нөхөн сонгуулийн саналын хуудсыг тус тусад нь хэвлэх шаардлага үүсээд байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Д.Ганбат нар асуулт асууж, саналаа хэллээ. Ингээд гишүүдийн 51,5 хувь дэмжиж тогтоолын төсөл батлагдлаа. 

ШИНЭ МЭДЭЭ