МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.18
Улстөр

Б.Энх-Амгалан: Үндсэн хуулийн суурь зарчим зөрчигдөж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж байна. 
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

Нэр дэвшигчийг дэмжиж байна. Монгол улсад Ардын хувьсгал ялаад 100, Ардчилсан хувьсгал ялаад 30 жил болж байна. Энэ хүрээнд нэг нийгмийг байгуулахаар зорьж байгаа. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэм байгуулахаар гэтэл Үндсэн хуулийн суурь зарчим зөрчигдөж байна.

Тангараг өргөсөн төрийн байгууллагынхан хүний эрхийг ноцтой зөрчиж, эрүүдэн шүүж, хүмүүст ял тулгаж, бизнес бусад зүйлийг булааж байгаа хонгил үүсч байна. Гэхдээ шударгаар ажиллаж байгаа шүүгч, төрийн албаныхан байгаа. Системээр нь буруутгаж байгаа юм биш, харин хууль завхруулж байгаа нөхдүүдийг чөлөөлөх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Хүний эрх, эрх чөлөөг бий болгох нэрийн дор, Үндсэн хуулийн эсрэг үйлдлүүдийг зогсоох хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Манай байнгын хороо хүлээгдэж байгаа чухал хуулийг батлуулах тал дээр анхаарч ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ