МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэнгүй
2021.03.18
Улстөр

Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ нэгдсэн хуралдаанаар элчин сайдыг эргүүлэн татах тухай асуудлыг хэлэлцлээ. 

Ерөнхийлөгчийн саналыг ЕТГ-ын дарга Ө.Шижир танилцуулав. 

АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ё.Отгонбаярыг Элчин сайдаас эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт энэ сарын 9-нд албан бичиг хүргүүлсэн юм. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд, зөвшилцөх асуудлыг долоо хоногийн дотор Байнгын хороо хэлэлцэхээр заасны дагуу УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж, эл асуудлыг хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар, Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, Н.Алтанхуяг, Б.Баттөмөр, Г.Дамдинням, Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж хариулт авав. Ингээд санал хураахад гишүүдийн 55.1 хувь нь Байнгын хорооны саналыг дэмжиж, энэ талаар Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр болов.

ШИНЭ МЭДЭЭ