МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.18
Улстөр

Ж.Сүхбаатар: Энэ асуудалд улс төрийн байр сууринаас хандах нь өрөөсгөл

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ нэгдсэн хуралдаанаар элчин сайдыг эргүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

Цар тахлыг даван туулах цаг мөч. Стратегийн гол түнш улс бол АНУ. Цар тахлын хуулийн хүрээнд гадаад бодлогын хүрээнд АНУ-аас улс төр, хүмүүнлэг,эдийн засгийн тусламж, дэмжлэг авах ажлыг эрчимтэй зохион байгуулж байгаа. Гадаад бодлогын байнгын хороо эргүүлэн татах үндэслэлгүй гэж үзэхгүй харин шаардлагагүй гэж үзэх хэрэгтэй.

Монгол улсын Ерөнхийлөгчийн байр суурийг хүндэтгэж байна. Гэхдээ УИХ-ын байр суурь бол өнөөгийн гадаад бодлогын харилцааг тасалдуулж болохгүй.Улс төрийн байр сууринаас хандах нь өрөөсгөл асуудал.

ШИНЭ МЭДЭЭ