МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.18
Эрүүл мэнд

Б.Энх-Амгалан: БЗД-ийн 26-р хороонд яагаад гэнэт хорио цээр тогтоосон бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ нэгдсэн хуралдаанаар дархлаажуулалтын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

Ирэх 7 сарын 1 гэхэд нийт хүн амын 60 хувийг вакцинд хамруулж дуусах юм байна. Хатуу хөл хорионы үед эхэлж сануулна гэж байсан. БЗД-ийн 26-р хороонд яагаад гэнэт хорио цээр тогтоосон бэ? Олон хоног буюу 5 хоног тогтоолоо. 36 мянган хүн амьдарч байна. Оргил худалдааны төв болон эмийн санг нь хаачихсан.

Иргэд юм аваад ирэхээр тортой юмын шалгаад байх юм. Хорооны даргын солих гэж хөл хорио тогтоосон гэж байна. Хариулт авья. Бас Халдвартын эмнэлгийн асуудал үнэхээр хүнд байна.Хүний шинжилгээ солигдоод байна.

УИХ-ын гишүүн, Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан:

Иргэдэд мэдээлэл өгөх ёстой гэсэн зарчим барьж байна. Иргэдийн тортой юмыг шалгаж болохгүй. Худалдаа, үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллах ёстой. Хэсэгчилсэн газарт хөл хорио тогтоож болно гол нь мэдээ, мэдээллээр хангах ёстой. Хорооны Засаг даргыг халсан зүйл болсон, ингэж улстөржиж болохгүй. Бид шалгаж байна.

ШИНЭ МЭДЭЭ