2021.03.18
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: Хандив, санхүүжилтийг ил тод мэдээлэх шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Дархлаажуулалтын цаг үеийн асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. 

Дархлаажуулалттай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд Шадар сайдаас асуулт асууж, хариулт авсан юм. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

"Өнгөрсөн жил эхэлсэн энэ айхтар цар тахлаас үүдэн УИХ, Засгийн газар анхаарал хандуулж, арга хэмжээг дэс дараатай авч эхэлсэн. 10 сарын хугацаанд халдвар тархаахгүй барьж чадсан. Өнгөрсөн жилийн өдийд вакцинжуулалт ч ярих боломжгүй байлаа. Харин өнөөдөр дэлхий дахин вакцин гаргаад, Монгол Улс өдгөө хэрэглээд ази тивдээ вакцинжуулалтаараа дээгүүр явж байна.

Болж бүтэж байгаа зүйлийг бид хэлэх ёстой. Өнгөрсөн жил би хэлж л байсан. Хөрөнгө санхүүжилт, хандив тусламжтай асуудлыг ил тод байлгах ёстой. Одоо шинжилгээний сөрөг хариуг 80 мянган төгрөгөөр гаргаж байгаа тухай гараад байна. Үүнийг нягтлах хэрэгтэй. Вакцинжуулалт эхэлчихсэн юм чинь гээд арга хэмжээгээ орхихгүй, илүү сайжруулаад явах ёстой."

Түүний асуултанд Шадар сайд С.Амарсайхан хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ