МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянгол дүүрэг “Хүүхэд хамгаалах байр"-тай боллоо
2021.03.08
Орон нутгийн хөгжил

Баянгол дүүрэг “Хүүхэд хамгаалах байр"-тай боллоо

БГД Хүүхэд хамгаалах  байртай боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ гишүүн Х.Ганхуяг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Х.Ганхуяг гишүүн Хүүхэд хамгаалах байрны нээлтэнд оролцож, хувийн зүгээс  дэмжлэг үзүүлснээс гадна айдасгүй, эрүүл, аз жаргалтай гэр бүлийн төлөө аав ээж бүхэн хичээцгээе. Хамгаалах байрны орчин нөхцөл сайжирч буй нь онцлууштай ч, үнэндээ энэ байранд ирэх хүүхдийн тоог бууруулах нөхцөл, нийгмийн боломжийг бүрдүүлэх нь хамгаас чухал юм гэдгийг онцолж байлаа.

Тус хүүхэд хамгаалах байр нь гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгаалал эрхийн хүрээнд тухайн орон нутагт судалгаа шинжилгээ хяналт зохицуулалт хийх, гэр бүлийн оролцоог идэвхжүүлэх, соён гэгээрүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах хүрээнд хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор түр хамгаалан байрлуулах үйлчилгээг үзүүлэн тэднийг нөхөн сэргээж, тайвшруулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилготой юм.

ШИНЭ МЭДЭЭ