2021.03.19
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Ш.Адьшаа: Мэдээлэл бодит байдал хоёр тэмээ, ямаа шиг зөрүүтэй байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.19\ нэгдсэн хуралдаанаар Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Ерөнхий сайдын мэдээлэл сонслоо.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
Энэ мэдээлэлд дурьдагдсан асуудлууд бол бодит байдал дээр тэмээ, ямаа шиг ялгаатай байна. Ургац алдаагүй гэж ярьж байгаа боловч ургац алдсан. Өнөөдөр ургац алдалтыг импортын будаагаар орлож байгаа. УИХ-ыг чуулган дээр өвс тэжээлийн үнийн эрсдэлийг бууруулах талаар гааль, нөат-аас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төсөл оруулж ирэн ажиллаж байхад би асууж байсан. Энэ үр дүн гарах уу? гэж. Үр дүн гарна би хариуцлагаа хүлээнээ гэж Мэндсайхан сайд хэлсэн. Одоо хүлээх үү та? Өнөөдөр өвс тэжээлийн үнэ ямар байсан. Одоо ямар болсон байна вэ? Хариуцлагаа яаж хүлээх юм бэ?
ШИНЭ МЭДЭЭ
"Ковид"-ын хуулийн төслийг хэлэлцлээ
2021.06.28
Сум сумандаа тусалцгаая
2021.04.06