Казах түмэн Наурызын баяраа тэмдэглэж байна
2021.03.22
Орон нутгийн хөгжил

Казах түмэн Наурызын баяраа тэмдэглэж байна

Жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр наран ээж өдөр,шөнө тэнцдэг билэгт сайн өдөр Казах түмэн Наурызын баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг.

Баярын энэ өдөр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүргийн анхны засаг дарга байсан Чакуерхаан гуайн эхнэр тус дүүргийн хамгийн ахмад казах үндэстний төлөөлөл 97 насыг зооглож буй Ж. Хазира гуайд МАН-ын 100 жилийн ойн баярын мэндчилгээг хүргэж, ойн медалийн гардуулан өглөө.

Дашрамд мэдээлэхэд Наурызын баярыг дэлхийн өнцөг булан бүрт 300 гаруй сая хүн тэмдэглэдэгээс гадна Юнескод бүртгэлтэй Олон улсын баяр. Энэ баяр нь өвлийг өнтэй давж, ирж байгаа сайхан цагийг угтаж өтгөс буурлууд, ах дүү, төрөл төрөгсөд хот айлаараа цуглаж өнгөрсөн хугацааны алдаа оноогоо дүгнэн, ирээдүйн ажил үйлсээ төлөвлөдөг баяр билээ. Энэ өдөр ерөөсөн ерөөл биелдэг гэж бэлэгшээдэг юм байна.

ШИНЭ МЭДЭЭ