2021.03.23
Хүний эрх

Б.Саранчимэг: Ялгаварлан гадуурхалтын талаар иргэд мэдлэгтэй байх хэрэгтэй

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,03,23/ хуралдаанаар Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайлангийн мэдээллийг сонслоо.

Гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

Манай улс энэ конвенцид нэгдээд 40 жил болж байгаа. Тайланд дурдсанаар сүүлийн 5 жилд шүүхээр ялгаварлан гадуурхсан гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдол гараагүй гэсэн байна. Энэ бол 2015 онд шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 14-ын 1 дүгээр зүйлд ялгаварлан гадуурхах бол гэмт хэрэг гэж орсон байгаа.

Манай улсад ялгаварлан гадуурхалт байхгүй болсон гэсэн үг үү? Иргэд энэ талаар мэддэггүй учраас шүүхэд ханддаггүй юм болов уу? Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн энэ конвенцийн дагуу эдлэх эрх нь зөрчигдсөөр байгаа.

Далд хэлбэрээр ч гэсэн Жендерт суурилсан хүчирхийллийн талаар 2019 оны тайланд Гэр бүлийн хүчирхийлэл өмнөх оноос буурах хандлагатай гэсэн байна. Хөл хорины үед гэр бүлийн хүчирхийлэл ихэслээ гэж байгаа. Тоо баримт байна уу? Цаашдаа урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авах вэ?

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газрын ажлын албаны дарга Л.Нямгэрэл 

2020 онд улсын хэмжээнд 23,064 гэмт хэрэг бүртгэгдсэн өмнөх оноос 26,8 хувиар буурсан. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1138 бүртгэгдсэн нь өмнөх оноос 153  хэргээр буурсан. 2020 оны нөхцөл байдлаас шалтгаалан гэмт хэрэг буурсан гэхдээ зөрчлийн тоо өссөн. Тэр дундаа гэр бүлийн зөрчлийн асуудал нэмэгдсэн. Ялгаварлан гадуурхалтай холбоотой цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол ирээгүй. Энэ талаарх иргэдийн мэдлэг дутуу байгаа.

ШИНЭ МЭДЭЭ