МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.23
Хүний эрх

Д.Сарангэрэл: Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ёстой

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,03,23/ хуралдаанаар Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайланг сонслоо.

Гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Сарангэрэл:

Монголд эмэгтэйчүүдийн эрх ямар төвшинд байгаа вэ? Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам "Халамжаас хөдөлмөрлөв" гэдэг чиглэл барьж ажиллаж байгаа. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар тодорхой алхам, шийдвэр хийх хэрэгтэй. Манай улсын 1 сая 650 мянган эмэгтэйчүүдээс 530 мянган нь хөдөлмөр эрхэлж, нийгмийн бүхийл салбарт гол ачааг үүрч явна. Гэтэл 50 гаруй хувь ажилгүй байна. Засгийн газрын 10 Ихнаяд хөтөлбөрийн хүрээнд өрх бүрийг үйлдвэрлэгч болгох тал дээр хамтарч ажилмаар байна. Амьдрах ухааны сургалт явуулах, мэдлэг мэдээлэл олгох шаардлага байна.

Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

Хүний эрхийг хамгаалах чиглэлээр нилээн ажил хийхээр төлөвлөөд ажиллаж байна.Жендерийн хуулийн төсөл,Засгийн газраас Гэр бүлийн тухай хуулийг дахин өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Жендерийн Үндсэний хорооны дарга Т.Энхбаяр:

Эмэгтэйчүүдийн эрхийн талаарх цогц судалгааг сүүлийн 10 жилд хийгээгүй. Цаашдаа суурь судалгаа хийхээр төлөвлөж байгаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

Хохирогчийг хамгаалах асуудал гарч байгаа. Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих, хамтарч ажиллах саналыг хүлээн авч байна.

ШИНЭ МЭДЭЭ