2021.03.23
Гадаад харилцаа

Г.Амартүвшин: Сангийн төсвийг ямар шалгуураар, хэрхэн зарцуулах вэ?

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.03.23) хуралдаан 14 цагт эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: 

Шуудангийн үйл ажиллагааг сэргээж байгааг дэмжиж байна. Өнгөрсөн оны эцсээр телевизээр хандив авч байсан энэ сантай холбоотой юу? Одоо энэ санггийн хөрөнгө хэд байгаа вэ? Аливаа сангийн засаглал чухал. Өөр өөр хэлбэл бүрдүүлсэн эх үүсвэрийг юунд зарцуулж байна уу? Ямар шалгуураар зарцуулж байна уу? гэдэг нь чухал байна. Удирдлага нь ямар хүн байна вэ? 

ХНХ-ийн сайд А.Ариунзаяа: 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй байгаа учраас тусгай сан гэж үүсгэн байгуулаагүй. Тусгай санд төвлөрсөн мөнгө гэж байхгүй. Хууль батлагдаж, сан байгуулагдаж хэрхэн яаж зарцуулах талаар журам батлагдсаны дараа энэ арга хэмжээ хэрэгжинэ. 

ШИНЭ МЭДЭЭ