МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.24
Улстөр

Д.Тогтохсүрэн: Сүүлйин 30 жилийн түүхэнд энэ асуудал яригдаж байгаагүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас эхэлж Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрэм батлах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 

Өмнө нь дүрэмгүй байсан юм байсан одоо дүрэм батлах нь зүйтэй. Бид үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хоёр зүйлийг тусгаж өгсөн. Өмнө нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой асуудал ярьдаг байсан. Одоо бол хоёр том асуудал байна. Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаж өгөх хэрэгтэй.

Нэгдүгээрт: 

УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой асуудал. Өмнө нь эргүүлэн татахтай холбоотой асуудал байгаагүй. Өнгөрсөн оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг чухал зүйл бол эргүүлэн татахтай холбоотой асуудал байгаа. Эргүүлэн татах асуудлаар үндсэн хуулийн цэцийн дүгнэлт заавал гаргана. Үндэслэл байна гэж дүгнэлт гаргавал дэд хороо ямар түвшинд хэлэлцэх вэ? Ямар шийдвэр гаргах вэ? Үндэслэлтэй байна гэж дүгнэлт гаргасны дараа дэд хороо үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт гаргаж болох уу? Тийм эрх хэмжээ байна уу? 

Хоёрдугаарт: 

УИХ-ын гишүүн үндсэн хуулт зөрчсөнтэй холбоотой асуудал. Үүнийг дэд хороо хэлэлцэнэ. Дэд хороо мөн үгүйсгэх эрхзүйн үндэм бий юу? Энэ чиглэлээр энд тусгагдаагүй байна. Энэ их чухал асуудал. Өмнө нь энэ хоюулаа огт яригдаж байгаагүй. Сүүлийн 30 жилийн түүхэнд яригдаж байгаагүй. Энэ чиглэлээр хэрхэн туссан бэ? гэж асууж байна. 

ШИНЭ МЭДЭЭ