МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжив
2021.03.24
Улстөр

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжив

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.03.24) хуралдаан 11 цаг 18 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны 19 гишүүнээс  7 гишүүн хуралдааны танхимд хүрэлцэн ирж, 4 гишүүн цахимаар оролцсон юм.

 Байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайханыг Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг тус Дэд хорооны гишүүнээр батлахаар уг тогтоолын төсөлд тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр уг тогтоолын төслийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

ШИНЭ МЭДЭЭ