МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.24
Улстөр

Ж.Сүхбаатар:Төрийн алба хаах насны дээд хязгаарыг хэн хангасан бэ?

ХЗБХ-ны өнөөдрийн \2021.03.24\ хуралдаанаар үргэлжлүүлэн Улсын дээд шүүхээс ирүүлсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах саналыг хэлэлцэв. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.сүхбаатар: 

Дээд шүүхийн дэгийг хүндэтгэж байна. Улсын дээд шүүх саналаа илэрхийлж байгаа бол тодорхой ирцээс нь гадна хамгийн өндөр шаардлага авч байгаа хүнээ оруулж ирж байгаа нь зөв. Асуудал юундаа байна вэ? гэхээр шүүхийн шинэ хууль гарснаас энэ асуудал үүсээгүй. Энэ хууль гараагүй байхад дээд шүүх ажлаа хийхгүй байсан, УИХ ч асуудал шаардаж байсан. Бүрэн эрхийн хугацаа нь дуусчихсан 2 хүний асуудлыг бүтэн жил гаруй хугацаанд дээд шүүхийн хариуцлагагүй байдлаас болж явуулсан. Тийм ч учраас энэ хуулийн заалтыг хийж өгсөн. Бүрэн эрхийн хугацаа дуусахаас гадна цэцийн тухай хууль, дэгийн тухай хуулийг харах юм бол тэтгэврийн насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол чөлөөлөх асуудал байна. 

Хугацаанаасаа өмнө өөрийн хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгддөг. Дээд шүүх бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хоюуланг нь гаргасан. Энэ хоёр хүний төрийн алба хаагчийн насны дээд хязгаарт хүрсэн нь хэн юм бэ? Энэ шалгуур хуулинд тодорхой байгаа. Бид нар зохиож хандах шаардлага байхгүй. Солонго, Цогтоо хоёрын бүрэн эрхийн хугацаа нь дуусах нь адилхан байг. Тэгвэл дараагийн төрийн албан хаагчийн насны дээд хязгаарт хүрсэн нь аль вэ? гэдэгт тайлбар хийх ёстой. 

Хуулийн салбарт байсан хүний хувьд Эрдэнэбулганыг мэднэ. Өмнө нь шүүхийн ерөнхий хурал дээр нууц санал хураалт авч бас дээгүүр гарч ирж байсан. Ерөнхийлөгч томилохгүй байсан. Харин шүүхийн шинэ хуулийн шим одоо гарч байна. Монголын улстөрждөггүй цөөн тооны хуулчдийн нэг бол Эрдэнэбулган. Аль нэгэн улс төрийн нам гэж явдаггүй. 

ШИНЭ МЭДЭЭ