МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.25
Хүний эрх

Л.Мөнхбаатар: Хүний эрхийн хамгаалагчийн хороог ХЭҮК-той нэгтгэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Энэ хууль гарах ёстой. ХЭҮК-ын дэргэд Хүний эрхийн хамгаалагчийн хороо байгуулах юм байна. Гэхдээ тодорхой үр дүнд ийм хороо хүрдэггүй. Харин энэ эрхийг ХЭҮК-д оруулаад явбал зүгээр гэж харж байна. Хорооноос гарсан шийдвэр шат дамжлагатай цаг алддаг.

Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хариуллаа.

Хороо Хүний эрхийн хамгаалагчдын зөрчигдсөн эрхийг хамгаалах, дүгнэлт гаргах холбогдох газруудад асуудал тавих байгууллага. Хөдөө орон нутагт хүний эрх маш их зөрчигддөг. Энэ болгонд хүний эрхийн хамгаалагч идэвхтэй ажиллах боломжтой.

ШИНЭ МЭДЭЭ