2021.03.25
Хууль, эрх зүй

Ш.Адьшаа: УИХ-д хууль дээдлэх зарчим байна уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах саналыг хэлэлцэж байна. 

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

Нэр дэвшигчийг дэмжиж байна. Улс төрийн захиалга заавраар ажиллахгүй байхыг хүсэж байна. УИХ-д  хууль дээдлэх зарчим байна уу? Энэ Цогтоог томилох тогтоол яригдаагүй. Горимын санал гаргаж болохгүй байна. Цэцийн тухай хууль, УИХ-ын хуулийн дагуу үйл ажиллагаа явах ёстой. Хуулиа зөрчиж байна. Байнгын хороо хуулиа дагах ёстой. Цэц дээр үүссэн Үндсэн хуулийн хямрал,улс төрийн хямрал болж хувирна.

Гишүүний асуултанд Хууль зүй байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.

Байнгын хорооны бичлэг бүх хэлбэрээр гарна. Тэнд яригдаагүй зүйлийг энд яриагүй.Үндсэн хуулийг бид дээдлэж ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ